Шуурхай : Соүль хотын дарга "Пак Вон Сүн" сураггүй алга боллоо

Шуурхай : Соүль хотын дарга "Пак Вон Сүн" сураггүй алга боллоо

БНСУ-ын нийслэл "Соүль" хотын дарга "Пак Вон Сүн" сураггүй алга болсон талаар тус улсын хэвлэл мэдээлэл, Телевизийн сувгууд шуурхай мэдээ цацаж эхэллээ. Өнөөдөр буюу 2020оны 7-р сарын 8-ний өдөр 17:00 цагт өөрийн гэрээс гарснаас хойш 17:20-ийн үед утас нь ч холбогдохоо байсан тул түүний охин нь цагдаагийн байгууллагад хандсан байна. 

Паг даргын гар утасны сүлжээ тасарсан цэг нь "Соүл" хотын "Сонбүг" дүүрэгт байрлах "Аурюг" цэцэрлэгт хүрээлэн(уул) бөгөөд энд одоогийн цагдаагийн тусгай 2 анги болон онцгой байдал, түргэн тусламжийнхан бэлэн байдалд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлэн ууланд самналт хийж байгаа аж байна.  

Энэхүү үйл явдалтай зэрэгцэн "Пак" даргатай олон жил хамт ажилласан нарийн бичгийн дарга нь Пак дарга өөрт нь удаа дараа бэлгийн дарамт учруулж байсан хэмээн цагдаад гомдол гаргасан бөгөөд үүнтэй холбогдуулан өнгөрөгч шөнийн 03:00 цаг хүртэл байцаалт өгсөн тухай мэдээ цацагдаад байгаа билээ. Түүний нарийн бичгийн гаргасан гомдолд өөртэй нь адил бэлгийн ямар нэгэн дарамтад өртсөн олон хүмүүс цаана нь байгаа гэсэн нь цаашид энэхүү асуудал олны анхаарлын төвд орж хурцадмал байдал үүсэх магадлалтай юм. 

Сураггүй алга болсон явдал нь энэхүү хэрэгтэй холбоотой байх магадлалтай хэмээн үзэж байгаа бөгөөд магадгүй дээрх хэргээс үүдэн  Пак дарга амиа хорлох үйлдэл хийхээр шийдсэн байж болзошгүйг хэвлэлүүд онцолж байна. Учир нь Пак дарга өөрийн гэрээс гарахдаа сонин ойлгомжгүй хэдэн үг хэлээд гарсан гэх бөгөөд өөрийн өмсдөг бэлтгэлийн хувцастай гарсан гэж түүний охин нь мэдүүлсэн бөгөөд цагдаагийн бие бүрэлдхүүн түүний гэрээс гэрээслэл маягийн гар бичвэр мөн олдсон байна... 

Пак даргад холбогдох дээрх хэрэг нь цаанаа улс төрийн зорилготой байж болзошгүй гэж үзэх хүмүүс бас бий. Учир нь өмнөх ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөн ялах магадлал маш өндөртэй байсан "Жолланамду" аймгийн захирагч асан "Анъ Хый Жон"-г мөн түүний нарийн бичиг нь гадаадад ажлаар явах тоолондоо хүчирхийлдэг байсан гэж гомдол гаргасан бөгөөд түүнд шүүхээс 2.5 жилийн хорих ял оноосон байдаг билээ.


Пак даргын хувьд 2011 оноос эхлэн "Соүль" хотын даргаар ажиллаж байгаа бөгөөд намынхаа дотор, ард иргэдийнхээ дунд ч нэр төртэй улс төрч бөгөөд ирэх жил болох тус улсын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших өндөр магадлалтай хүн байсан юм. 

Эх сурвалж : SBS Телевиз

 

 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.