Японы зүүн болон баруун бүс нутгаар ширүүн бороо орно
Японы баруун болон зүүн зүгийн зарим бүс нутгаар өнөөдөр, маргааш усархаг ширүүн бороо орно. Зарим бүс нутагт унах хур тунадасны хэмжээ цагт 50 миллиметрийг давахаар байгаа аж. Ням гарагийн өглөөг хүртэлх 24 цагийн хугацаанд Кюүшюү болон Шикоку арлуудад 300-400 миллиметр хур тунадас унахаар байгаа бол Токиод 200-300 миллиметр бороо орохоор байна.
Энэ долоо хоногийн эхээр Японы Кюүшюү арлын хэд хэдэн газар нутагт үер буусны улмаас 59 хүн амиа алдаад байгаагаас гадна 16 хүн одоог хүртэл ор сураггүй болоод байгаа. Энэ байгалийн аюулт үзэгдлийн үеэр хамгийн их хохирол амссан бүс нутгаар Кумамото мужийн Кума гэх тосгон нэрлэгджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.