Хөх мөрний усны түвшин нэмэгджээ

Хөх мөрний усны түвшин нэмэгджээ

БНХАУ-д сүүлийн үед үргэлжлэн орж байгаа ширүүн борооны улмаас энэ сарын 8-ны өдрийн 14:00 цагийн байдлаар Хөх мөрний Ханькөү өртөөний усны түвшин 27.74 метр болжээ.

Ийн үерийн сэрэмжлүүлэг өгөх хэмжээнээс даруй 0.44 метрээр давжээ. Ингэснээр Урд хөршийн Ухань хотод үерийн гамшгийн онц сэрэмжлүүлэг өгөгдсөн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.