Боливийн Ерөнхийлөгч 7 сайдтайгаа халдвар авчээ

Боливийн Ерөнхийлөгч 7 сайдтайгаа халдвар авчээ

Боливийн Ерөнхийлөгч эмэгтэй Жанин Аньес коронавирусний халдвар авснаа твиттер хуудсаараа мэдэгдэж, “Хамтдаа бид энэ бүхнийг даван туулах болно” гэж бичсэн байна.

Түүнтэй хамт Засгийн газрын долоон сайд, тэр дундаа Эрүүл мэндийн сайд нь мөн өвджээ.

Өмнөд Америк цар тахлын нэгэн том голомт болоод байгаа. Өчигдөр Венесуэлийн Үндэсний хурлын тэргүүн Диосдадо Кабельо халдвар авснаа зарласан бол маск зүүдэггүйгээр алдартай Бразилын ерөнхийлөгч Жаир Болсонару мөн коронавирус тусаад байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.