АНУ Францын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдэв

АНУ Францын бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаа мэдэгдэв

АНУ-ын эрх баригчид Францын 1.3 тэрбум орчим ам.долларын бараа бүтээгдэхүүнд нэмж 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна. Энэ тухай худалдааны хэлэлцээнд оролцсон АНУ-ын төлөөлөгч баасан гарагт мэдэгджээ.

2021 оны нэгдүгээр сарын 6-наас хэрэгжиж эхлэх уг шийдвэрийг Францын эрх баригчид дижитал үйлчилгээ үзүүлэгч компаниудад татвар ногдуулахаар төлөвлөж байгаатай холбогдуулан гаргасан байна.

Худалдааны хэлэлцээнд оролцсон АНУ-ын төлөөлөгч мөн хоёр талын болон олон талын хэлэлцээнд нэмэлт хугацаа гаргах зорилгоор нэмж татвар ногдуулах хугацааг 180 хоногоор түр зогсоохоор шийджээ. Ингэснээрээ асуудлыг хүлээн зөвшөөрөхүйц арга замаар шийдвэрлэх боломж олгоно гэж үзэж байгаа аж.  Вашингтон татвар ногдуулахад бэлэн байгаа бараа бүтээгдэхүүний жагсаалтад гоо сайхны янз бүрийн бүтээгдэхүүнүүд, мөн цүнх багтжээ.

Францын парламентын дээд танхим буюу Сенат өмнө нь дижитал үйлчилгээ үзүүлэгч томоохон компаниудад татвар ногдуулах тухай хуулийн төслийг баталсан байна. Энэхүү татвар нь 2019 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш олсон интернэт томоохон компаниудын ашигт хамаарах бөгөөд Франц дахь нийт эргэлтийн 3 хувийг эзлэх аж. Уг арга хэмжээ нь эргэлтийн хэмжээ нь дэлхийн хэмжээнд 750 сая еврогоос, Францад 25 сая еврогоос давдаг бүх компани, мөн онлайн-сурталчилгаа, цахим худалдаа эсвэл мэдээллийн агрегаторуудын  чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг компаниудыг хамрах аж.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.