БНХАУ-ын компаниудад шахалт үзүүлэхээ зогсоохыг АНУ-д уриалжээ
БНХАУ-ын тодорхой компаниудад шалтгаангүйгээр шахалт үзүүлж, үндэсний аюулгүй байдлын ойлголтыг урвуулан ашиглаж, Хятадын нэр хүндэд халдахаа зогсоохыг АНУ-д уриалж байна гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Хуа Чуньин баасан гарагт мэдээлжээ.
АНУ-ын Засгийн газар ирэх наймдугаар сарын 13-наас “Huawei” болон Хятадын өөр дөрвөн фирмийн бүтээгдэхүүнийг ашигладаг ямар ч компаниас тоног төхөөрөмж, үйлчилгээ авахыг агентлагууддаа хориглохоор төлөвлөж байгаа талаар мэдээлэл гарсны дараа дээрх мэдэгдлийг хийсэн байна.
“АНУ-ын хувьд “Huawei” компанийн гаргасан хамгийн том алдаа бол Хятадын компани “5G” сүлжээний талбарт илүү өндөр ололт амжилтад хүрсэн явдал юм” гэж Хуа Чуньин хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
“АНУ “Huawei” тэргүүтэй Хятадын компанид шахалт үзүүлэхийн тулд төрийн эрх мэдлээ урвуулан ашиглаж байгаа нь тус улс бусад орныг илүү өндөр амжилтад хүрэхийг тэвчиж чаддаггүй мэт санагдаж байна” гэж хэвлэлийн төлөөлөгч хэлээд, энэ явдал нь зах зээлийн эдийн засгийн зарчмуудыг илт үгүйсгэсэн хэрэг юм гэж мэдээлсэн байна.
Мөн тэрбээр Хятадын компаниудыг бизнес эрхлэхэд шударга, таатай, ялгаварлан гадуурхахгүй орчин бүрдүүлэхийг АНУ-ын талд уриалжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.