Нэг өдрийн дотор 45 хүн нас барж, амиа алдагсдын тоо 258 боллоо

Нэг өдрийн дотор 45 хүн нас барж, амиа алдагсдын тоо 258 боллоо

Шинэ төрлийн коронавирусээр халдварлан амиа алдсан хүний тоо 258 болсон байна. Нэг өдрийн дотор 45 хүн амиа алджээ. Халдвар авсан нь албан ёсоор тогтоогдсон хүний тоо 10 мянга давжээ.

Нэгдүгээр сарын 25-ны байдлаар Ухань хотод 75 815 хүн вирусийн халдвар авсан байж болзошгүй гэж Хонконгийн Их сургуулийн эрдэмтэд мэдэгдсэнийг CNN эргэн сануулж байна. Судлаач Габриэль Леунг “Халдвар авсан хүн бүр эмнэлгийн тусламж авч чадаж байгаа гэж үзэхгүй байна. Тиймээс бодит байдал дээр вирусийн халдвар авсан хүний тоо батлагдсан тооноос хамаагүй өндөр байж болзошгүй” гэж мэдэгдсэн юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.