ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа Ухань хотоос ирсэн иргэд шинжилгээндээ хамрагджээ

ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа Ухань хотоос ирсэн иргэд шинжилгээндээ хамрагджээ

БНХАУ-ын Ухань хотод сурч, амьдарч байсан 31 оюутан, нэг хүүхдийг өчигдөр /2020.02.01/ эх оронд нь авч ирсэн билээ. Тэднийг ХӨСҮТ-д тусгаарлаад байна.

Тэгвэл тэдгээр оюутан шинжилгээ өгчээ. Улмаар шинжилгээний хариуг хүлээж байгаа талаар Ухань хотоос эх орондоо ирж, ХӨСҮТ-д тусгаарлагдаад байгаа иргэн хэллээ.

Тэрбээр "Тэнд бид гаднаас хүн оруулдаггүй оюутны хотхондоо, тус тусын оюутны байранд өөрсдийгөө тусгаарласан байсан тул гадаах орчныг, нөхцөл байдлыг сайн мэдэхгүй байна. Бид хүнсээ хэмнээд, хоорондоо холбоотой мөн элчинтэйгээ холбогдоод, сайн байсан. Одоо шинжилгээгээ өгсөн хариугаа хүлээж байна. Бүгд биеийн байдал хэвийн сайн байгаа. ХӨСҮТ ийн өрөө тасалгаа цэвэрхэн сайхан, эмч сувилагч нар сайхан харилцаатай. Бүх зүйл сайн байна" гэх тайлбарыг өглөө. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.