54 тулаанд ялагдаагүй Ванен Менайотин зодог тайллаа
Мэргэжлийн боксын хамгийн хөнгөн жингийн дэлхийн аварга Ванен Менайотин 54 тулаанд ялагдаагүй амжилттайгаар зодог тайллаа.
Тэрбээр хамгийн дутуу үнэлэгдсэн, дэлхийн шилдэг боксчдын нэг билээ. Тиймдээ ч тэр одоо 54:0 гэсэн амжилттайгаар чимээгүйхэн зодог тайлж байна.
Өдгөө 34 настай тэрбээр нийт тулааныхаа 18-д нь өрсөлдөгчөө хүнд цохилтоор ялж байжээ.
2007 оноос мэргэжлийн боксын замналаа эхлүүлж, 2014 оноос дэлхийн хамгийн том дөрвөн холбооны нэгнийх нь аварга хэмээх цолыг зүүж, “Golden Boy Promotion” компанитай хамтран ажиллаж байв.
Тэрбээр Америкийн боксчин Флойд Мэйведерийн 50:0 гэсэн амжилтыг эвдэн дэлхийд танигдсан бөгөөд Педро Тадуран, Освалдо Новоа зэрэг алдартай боксчдыг чухал мөчүүдэд буулган авсан юм.
Ванен сүүлчийн тулаанаа өнгөрсөн оны аравдугаар сард Симиве Конккогийн эсрэг хийж, 12 үе тоглосны эцэст ялалт байгуулсан билээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.