Жүжигчин М.Гибсон коронавирусээр халдварлаад эдгэрчээ
Австралийн жүжигчин Мел Гибсон коронавирусний халдвар авсны улмаас АНУ-ын эмнэлэгт долоон хоног хэвтэн эмчлүүлжээ. Өдгөө 64 настай тэрбээр өнгөрсөн дөрөвдүгээр сард Лос-Анжелес хотын эмнэлэгт хэвтсэн байна.
“М.Гибсоны коронавирусний шинжилгээний хариу дөрөвдүгээр сард эерэг гарч, эмнэлэгт нэг долоо хоног хэвтэн эмчлүүлсэн” гэж түүний төлөөлөгч “7NEWS” сувагт мэдээлжээ.
Тэрбээр эмнэлэгт байхдаа “ремдесивир” эм уусан бөгөөд түүнээс хойш шинжилгээний хариу нь олон удаа сөрөг гарснаас гадна түүний шинжилгээнээс эсрэг биет илэрсэн байна.
М.Гибсон нь “Галлиполи”, “Галзуу Макс”, “Хатан зоригтон” зэрэг уран сайхны кинонд дүрээ мөнхөлсөн нэгэн юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.