Японд хамранд эсрэг биетийг үүсгэх вакцин гарган авч эхэллээ

Японд хамранд эсрэг биетийг үүсгэх вакцин гарган авч эхэллээ

Японы мэргэжилтнүүд хамрын хөндийн арын хэсэгт эсрэг биетийг үүсгэх коронавирусний вакцин гарган авч эхэлжээ.

Зохих судалгааг Токио хотын Китасато их сургууль явуулж эхлээд байна. Шинээр гарган авах вакциныг хүний хамранд хийж магадгүй аж. Вирус дийлэнх тохиолдолд хамрын хөндийн арын хэсгээр дамжин хүний биед нэвтэрч байдаг тул шинээр гарган авах вакцин энэ хэсэгт эсрэг биетийг үүсгэх ёстой аж. Вакцинжуулалтын энэ арга нь цусанд тарилга хийх уламжлалт аргаас илүү үр дүнтэй байж магадгүй юм гэж судалгааны багийн ахлах Казухико Катаяма үзэж байна.

Китасато их сургуулийн хэсэг бүлэг эрдэмтэд уг вакциныг ойрын хугацаанд амьтан дээр туршиж эхлэх юм байна. Япон улсад “AnGes Inc” эмийн компани мөн коронавирусний вакцин гарган авах ажлыг хийж байгаа юм. Тус компанийн мэргэжилтнүүд нуклеиний хүчлийн дараалалд тулгуурлан ДНХ-вакцин гарган авсан бөгөөд хархууд дээр хийсэн туршилт нь амжилттай болж, мэрэгчдэд эсрэг биет үүссэн тухай тавдугаар сарын сүүлчээр мэдэгджээ. Тийнхүү эмнэлзүйн туршилтыг 6 дугаар сарын сүүлчээр хүмүүс дээр эхлүүлжээ

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.