Боливид бүх нийтийн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлууллаа

Боливид бүх нийтийн сонгуулийг хоёр дахь удаагаа хойшлууллаа

Боливид бүх нийтийн сонгуулийн тов коронавирусний халдварын тархалтын оргил үетэй давхцаж болзошгүй байгаа тул сонгуулийг дахин хойшлуулахаар болжээ.

Эрх баригчдын мэдээлснээр, сонгуулийг ирэх 10 дугаар сарын 18-нд явуулах ажээ. Боливи цар тахлын улмаас бүх нийтийн сонгуулиа хоёр дахь удаагаа хойшлуулж буй нь энэ юм.

Сонгуулийг анх тавдугаар сард явуулахаар товлоод байсан боловч хөл хорионы арга хэмжээнүүдийн улмаас есдүгээр сар хүртэл хойшлуулаад байсан ажээ.

Боливид халдварын үзүүлэлтүүд ирэх наймдугаар сарын эцсээр юм уу есдүгээр сарын эхээр оргил үедээ хүрч болзошгүй гэж тус улсын эрүүл мэндийн байгууллагын мэргэжилтнүүд анхааруулжээ.

Боливид өнөөдрийн байдлаар халдварын 65 мянга гаруй тохиолдол илэрч, 2407 хүн нас барсан байна.

Ташрамд дурдахад, Боливийн түр Ерөнхийлөгч Жанин Аньесийн коронавирусний шинжилгээний хариу хоёр долоо хоногийн өмнө эерэг гарсан юм. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.