Д.Трамп эмийн үнийг бууруулах зарлигуудад гарын үсэг зурлаа
АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп жорын эмийн үнийг бууруулах дөрвөн зарлигт баасан гарагт гарын үсэг зуржээ.
“Миний өнөөдөр гарын үсэг зурсан дөрвөн зарлиг жорын эмийн зах зээлийг бүрэн өөрчилнө” гэж эмийн үнэ өндөр байгааг урт хугацааны турш шүүмжилсэн Д.Трамп мэдэгдсэн байна.
Эдгээр баримт бичиг нь эмийн үнийг бууруулах шаардлагыг холбогдох компаниудад тавихаас гадна гадаадаас хямд үнэтэй эм импортлох зэргийг зөвшөөрөх ажээ.
“Эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч компаниудын удирдлагууд үнээ хэрхэн бууруулах асуудлаар хэлэлцэхийг хүссэн” гэж Ерөнхийлөгч мэдэгдсэн бөгөөд уг уулзалт ирэх долоо хоногт болно.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.