Солонгосын “Кён Ин” эмэгтэйчүүдийн их сургууль Хөвсгөлд1000 ширхэг амны хаалт тараалаа.

Солонгосын “Кён Ин” эмэгтэйчүүдийн их сургууль Хөвсгөлд1000 ширхэг амны хаалт тараалаа.

Солонгосын “Кён Ин” эмэгтэйчүүдийн их сургууль, Хилийн чанад дахь Монголчуудын Зөвлөл төрийн бус байгууллага, Хөвсгөл хөх сувд төрийн бус байгууллага, Хөвсгөл аймгийн ерөнхий боловсролын сургуулийг 1995 онд төгсөгчид, аймгийн Улаан загалмайн хороо хамтран өнөөдөр /2020.02.03/ Хөвсгөл аймгийн Мөрөн хотын иргэдэд 1000 ширхэг амны хаалтыг үнэгүй тараалаа.

Дээрх байгууллагуудын төлөөлөл болсон сайн дурын ажилтан залуус өчигдөр Мөрөн сумын Хот тохижилт үйлчилгээний төв, Цагдаагийн газар, Ахмад настны асрамж үйлчилгээний газар, олон нийтийн газраар явж байгаа ахмад настан зэрэг иргэдэд амны хаалтыг тараасан юм.


Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.