БНСУ-д Корона вирусийн халдвар авсан 16 дахь иргэн бүртгэгджээ
БНСУ-д Корона вирусийн халдвар авсан 16 дахь тохиолдол бүртгэгджээ. Тайланд улсаар аялаад өнгөрөгч 1-р сарын 19-нд ирсэн Солонгос улсын иргэн 43 настай эмэгтэй Корона вирусийн халдвар авсан нь тодорхой болжээ. Тэрээр өнгөрөгч 25-ны өдрийн оройноос эхлэн өвчний шинж тэмдэг илэрч эхэлсэн бөгөөд улмаар эмнэлэгт хандан энэ сарын 2-ны өдөр хүртэл эмнэлэгт эмчилгээ хийлгэсэн ч үр дүнд хүрээгүй тул 3-ны өдөр Чоннам их сургуулийн эмнэлэгт шилжин тусгаарлагдан эмчилгээ хийлгэж эхэлсэн байна. Харин тус вирусийн халдвар авсан хоёр дах иргэн (55 настай) эдгэсэн бөгөөд түүнийг эмнэлгээс гаргах эсэхийг удахгүй шийдэх ажээ.
Солонгос мэдээ булан
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.