Өмнөд Солонгост маскийн зохиомол хомсдол үүсгэвэл ял шийтгүүлнэ

Өмнөд Солонгост маскийн зохиомол хомсдол үүсгэвэл ял шийтгүүлнэ

Өмнөд Солонгосын Засгийн газар иргэн, хуулийн этгээд маск буюу амны хаалт хадгалж, зохиомол хомсдол үүсгэсэн тохиолдолд ял шийтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Хэрэв хуулийн этгээд зохиомлоор хомсдол үүсгэдэг байсан нь тогтоогдвол сарын нийт орлогын тавин хувьтай тэнцэх хэмжээгээр шийтгэх буюу дээд тал нь 42 мянгаар торгох, эсхүл хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэж байхаар болжээ.

Өмнөд Солонгост одоогийн байдлаар 16 хүн коронавирэстэй гэж оношлогдон хэвтэн эмчлүүлж байна. Хамгийн сүүлд Тайланд улсад аялаад ирсэн Солонгос иргэнээс коронавирус илэрсэн билээ.

Эх сурвалж: CNA

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.