Колумб улсад уурхай нурж есөн хүн амиа алдлаа
Колумын Эл Зулиа мужийн Лос Седрос уурхайд дэлбэрэлт болж есөн уурхайчин амиа алдсан тухай тус улсын Үндэсний уул уурхай агентлагаас мэдээллээ.
Уурхайн дотор хий алдагдсаны улмаас дэлбэрэлт болсон байна. Чухам ямар шалтгаанаар хий алдагдсан нь тодорхойгүй байна.
Уурхайчдыг аврах ажиллагааг 12 хүний бүрэлдэхүүнтэй аврах баг зохион байгуулж хуримтлагдсан хийг шавхан, худгийн ус зайлуулах ажлыг хийжээ.
Лос Седрос уурхай нь далд уурхайн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлгүй байсан байна. Тиймээс уурхайн үйл ажиллагаа, нөхцөл байдлыг шалгах ажиллагаа эхэлжээ.
Эх сурвалж: Mining.com
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.