Аянгад цохиулсан хөлбөмбөгч эдгэрчээ

Аянгад цохиулсан хөлбөмбөгч эдгэрчээ

ОХУ-ын гуравдугаар лигийн “Знамя Труда” багийн хаалгач 16 настай Иван Заборовский аянгад цохиулсныхаа дараа бүрэн эдгэрчээ.

Тэрээр өнгөрсөн долоодугаар сарын эхээр бэлтгэл хийж байхдаа аянгад ниргүүлсэн юм.

Аянгад цохиулж байгаа бичлэг олныг цочирдуулсан юм. Аянгад ниргүүлснийхээ дараа эмнэлэгт хүргэгдэж гурван долоо хоног ухаангүй байжээ.

ОХУ-ын Хөлбөмбөгийн холбоо түүний эмчилгээний зардалд хандив өргөсөн бөгөөд ОХУ-ын алдартнууд түүнтэй хамт гэдгээ цахим орчинд илэрхийлсэн юм.

Одоогоор Иван Заборовский эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.