Ангараг гараг Антарктид шиг мөсөн бүрхүүлтэй байсан байж болзошгүй
АНУ-ын Сансар судлалын агентлаг /NASA/ Ангараг гараг нэгэн цагт Антарктид, Канадын мөсөн бүрхүүл шиг мөсөн бүрхүүл, мөсөн голтой байсан байж болзошгүй гэх дүгнэлт гаргажээ.
Ангараг гарагийн гадаргын нөхцөл байдал зэргээс хөндийнүүд илэрч, тэдгээрийг судалсны дараа нэгэн цагт голууд урсаж, яг манай дэлхийтэй адил ус, мөрөн, далай тэнгистэй байсан гэх дүгнэлтэд хүрээд байсан юм.
Гэвч шинэ судалгаагаар Антарктид шиг мөсөн бүрхүүлтэй, мөсөн голуудтай байсан байж болзошгүй гэж дүгнээд байна.
Тэгэхээр Ангараг гарагт биднээс өмнө амьдрал цогцолж байсан болж таарах нь. Учир юу гэвэл мөсөн бүрхүүл байна гэдэг нь нарны хэт ягаан туяанаас хамгаалж амьдрахад таатай нөхцөл бүрдүүлж байжээ.
Ангарагаас олдсон мянга, мянган хөндий тэдгээрийг дагасан жижиг судлуудыг ажиглаад ус мөрний томоохон систем байсан гэх дүгнэлтэд хүрсэн юм. Яг л гадаргын усны элэгдэл мэт харагдсан болохоор ийм дүгнэлтэд хүрсэн билээ.
Одоогоор Ангараг гарагаас олдсон хөндийнүүд, жижиг судлуудыг судлах ажил үргэлжилж байна.
Эх сурвалж: Independent
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.