НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно

10:00 цагт
- НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно.
11:00 цагт
- Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899
- АТГ-ын гадна талбайд иргэний нийгмийн байгууллагууд оффшор бүсээс Монгол Улсад орж ирсэн 300 тэрбум төгрөгийн талаар АТГ-ын удирдлагуудад асуулга тавина.
- Төрийн ордонд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос 2019 оны намрын ээлжит чуулганы ажлын тайлангаа танилцуулна.
11:30 цагт
- “Үндэсний мэдээллийн төв”-д Монголын Хүнс, Хөдөө Аж Ахуйн Үндэсний Ассоциаци, Монгол, Өвөрмонголын хамтын ажиллагааны нийгэмлэгээс “Нэг сарын хугацаанд-нэг хүн 1000 төгрөг” аяны талаар мэдээлнэ.
12:00 цагт
- Төрийн ордны баруун хаалганы дэргэд иргэний нийгмийн байгууллагууд ҮХЦ-ийн гишүүн Д. Одбаярт хариуцлага тооцохыг шаардсан албан бичгийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга нарт хүргүүлнэ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.