БНХАУ, Их Британийн эрдэмтэд галт тэргээр зорчигчдод нь “КОВИД-19”-ийн судалгаа явуулжээ
БНХАУ, Их Британийн эрдэмтэд галт тэргээр аялж явах үед коронавирусний халдвар авах магадлалыг тогтоох судалгаа явуулжээ.
Эрдэмтэд Хятадын хурдны галт тэргээр аялж яваад, сүүлд нь “КОВИД-19”-ийн шинж тэмдэг илэрсэн 2334 зорчигчийн мэдээлэлд дүн шинжилгээ хийсэн байна.
Тэдгээр хүмүүс 72 мянга гаруй удаа бусад зорчигчтой хавьтжээ. Судалгаагаар халдвартай хүний дэргэд суугаа хүн халдвар авах магадлал 3,5 хувьтай байсан бол нэг эгнээнд байсан хүмүүс 1,5 хувьтай байсан гэнэ.
Өвчтөнийг вагоноос буусны дараа суудал дээр нь суусан хүн халдвар авах магадлал 0,075 хувьтай байжээ.
Судалгаагаар түүнчлэн галт тэргэнд халдварын эрсдэлийг бууруулах хамгийн сайн арга нь 2,5 метрээс доошгүй зай барих явдал. Гэхдээ өвчтөн галт тэргэнд хэр удаан сууснаас энэ аргын үр ашиг буурч байгаа нь харагджээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.