Хятадын “Baidu” болон “Weibo” хавсралтыг ашиглахыг хоригложээ

Хятадын “Baidu” болон “Weibo” хавсралтыг ашиглахыг хоригложээ

Энэтхэгийн Засгийн газар Хятадын алдартай цахим хавсралт болох “Baidu Search” болон “Weibo”-г нутаг дэвсгэртээ ашиглахыг хоригложээ.

“Baidu Search” болон “Weibo” нь 7 дугаар сарын 27-нд Энэтхэгт ашиглахыг хориглосон Хятадын 47 хавсралтын тоонд багтжээ. Эдгээр 47 хавсралтын жагсаалт өмнө нь нийтлэгдээгүй байсан бөгөөд жагсаалтанд зөвхөн TikTok" байгаа нь тодорхой байжээ.

Энэтхэгийн бүрэн эрхт, аюулгүй байдал болон нийгмийн эмх журамд хохирол учруулсан үйл ажиллагаа явуулж буйтай холбогдуулан Хятадын хавсралтыг ашиглахыг Энэтхэгийн Засгийн хоригложээ хэмээн “The Times of India” сонинд цохон тэмдэглэсэн байна. 

“Sina” корпорацийн гаргасан “Weibo” хавсралт нь дэлхий даяар бүртгэлтэй 500 сая хэрэглэгчтэй аж. Тэдний нэг нь Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Моди байжээ. Моди 2015 онд Бээжин хотод айчлал хийхийнхээ өмнө “Weibo”-д өөрийн хаягаа нээсэн байна. Энэ оны 5 дугаар сард Энэтхэг, Хятадын харилцаа хурцадсаны дараа тэрбээр тус хаягаа хаажээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.