БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 31 хүн амиа алджээ
БНСУ-д энэ сарын эхээр хүчтэй аадар бороо үргэлжлэн орсноос үүдэн үер, хөрсний гулгалт болсны улмаас нийт 31 хүн амиа алдаж, 11 хүн ор сураггүй алга болжээ. Энэ тухай тус улсын Байгалийн гамшигтай тэмцэх төв штаб мэдээлсэн байна.
Өнгөрсөн амралтын өдрүүдэд өмнөд болон хойд Чолла муж, Кванжу хотод 13 хүн нас баржээ. Усанд автагдах аюултай байгаагийн улмаас 11 хот, мужийн 7 мянга орчим оршин суугч орон гэрээ орхин явахаас өөр аргагүйд хүрчээ. Түүнчлэн 3.4 мянга орчим иргэн түр байрлах байранд байна.
Үүнээс гадна 14 мянга орчим байр, орон сууц, 4.3 мянга орчим гүүр, автомашины зам сүйджээ. Хөрсний гулгалтын 700 орчим тохиолдол бүртгэгдэж, хөдөө аж ахуйн 25 мянга орчим га газар усанд автсан байна. Хүчтэй аадар бороо орсны улмаас төмөр замуудын зарим хэсгийн хөдөлгөөнийг түр хугацаагаар зогсоогоод байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.