БНХАУ АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ
Эх газрын Хятад болон Хонконгийн албан тушаалтнуудад АНУ-ын Сангийн яам хориг авсны хариуд Хятадын эрх баригчид Америкийн 11 албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээ авчээ. Энэ тухай БНХАУ-ын Гадаад хэргийн яамны төлөөлөгч Ван Жао Лижянь мэдэгдсэн байна.
“Энэхүү хориг арга хэмжээ нь өнөөдрөөс хүчин төгөлдөр хэрэгжих бөгөөд 11 хүнд үйлчилнэ” хэмээн тэрбээр хэвлэлийн бага хурлын үеэр мэдэгджээ. Хориг арга хэмжээнд сенатын гишүүн Марко Рубио, Тед Круз нар багтсан байна.
АНУ-ын Сангийн яам эх газрын Хятад болон Хонконгийн 11 өндөр дээд албан тушаалтны эсрэг хориг арга хэмжээг өмнө нь авч, энэ алхмаа Хонконгийн бие даасан статусыг алдагдуулах, үг хэлэх, хурал цуглаан хийх эрх чөлөөг хязгаарлаж буйтай холбоотой гэжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.