Белоруссийн одоогийн төрийн тэргүүн улиран сонгогдох магадлалтай боллоо
Белоруссийн одоогийн төрийн тэргүүн Александр Лукашенко өнгөрсөн ням гарагт болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн урьдчилсан дүнгээр 80,23 хувиар тэргүүллээ.
Харин Светлана Тихановская 9,9 хувиар хоёрдугаарт орж, Анна Конопацкая 1,68, Андрей Дмитриев 1,04, Сергей Черечень 1,13 хувиар тус тус оржээ.
Харин Бүгдийн эсрэг нэр дэвшигчид сонгогчдын 6,02 хувь нь саналаа өгснийг Сонгуулийн төв хорооны дарга Лидия Ермошина мэдээллээ.
Санал хураалтын эцсийн дүн урьдчилсан дүнгээс хол зөрөхгүй гэдгийг Ермошина тэмдэглэсэн байна.
Сонгуулийн ирц 84,23 хувьтай байжээ. Сонгуулийн албан ёсны эцсийн дүнг энэ сарын 14-нд зарлах юм байна.
Албан ёсны дүнгээр Лукашенко үнэмлэхүй ялалт байгуулж чадвал сонгуулийн хоёр дахь шатыг зохион байгуулахгүй, одоогийн төрийн тэргүүн нь зургаа дахь удаагаа Белоруссийн Ерөнхийлөгч болох юм.
Белоруссийн нийслэл Минск болон бусад хотод сонгуулийн дүнг хүлээн зөвшөөрөхгүй иргэд эсэргүүцэл дэгдээсэн хэвээр байна.
Ням гарагт санал авах байрууд хаагдсаны дараа Белоруссийн хотуудад Лукашенкогийн бодлогыг эсэргүүцсэн жагсаал болсон. Энэ үеэр эсэргүүцэгчид цагдаа нартай мөргөлдөж, хүчнийхэн гранат, резинэн сум, усан буу, нулимс асгаруулагч хий ашиглажээ. Минскт цэргийн техник оруулж, хүчнийхэн санал авах байр хаасны дараа нийслэлийн төв замуудыг хаажээ. Энэ үеэр хэд хэдэн хүн гэмтэж бэртсэн, нэг хүн ачааны машинд дайруулан нас барсан мэдээлэл байна.
Минск болон бусад хотод болсон эмх замбараагүй байдалтай холбоотой асуудлаар Белорусст эрүүгийн эрүүгийн хэрэг үүсгэжээ
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.