Бейрутын дэлбэрэлтээс долоо хоногийн дараа Ливаны засгийн газар огцорлоо

Бейрутын дэлбэрэлтээс долоо хоногийн дараа Ливаны засгийн газар огцорлоо

Өнгөрсөн долоо хоногийн Мягмар гарагт Бейрут хотод болсон томоохон дэлбэрэлтээс хойш долоо хоногийн дараа Ливаны ерөнхий сайд Хассан Диаб засгийн газар нь бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорч байгааг зарлалаа.

Далайн эргийн боомтод болсон дэлбэрэлтийн улмаас одоогоор 163 хүн амь үрэгдсэн нь тодорхой болоод байгаа юм. Мөн 6,000 гаруй хүн шархдаж, 300,000 орчим хүн орон гэргүй болжээ.

Хараа хяналтгүй их хэмжээний тэсрэмтгий бодис хэдэн жилийн турш боомтын агуулахад хадгалагдаж байсныг сүүлд тогтоосон юм. Өнгөрсөн оны аравдугаар сараас хойш Ливаны иргэд эрх баригчдын эсрэг тэмцэж байгаа бөгөөд дэлбэрэлтийн дараа тэдний уур бухимдал улам нэмэгджээ.

Бейрутын дэлбэрэлт нь Ливаны эрх баригчдын дунд авлига, хариуцлагагүй байдал гүнзгийрч, муу засаглал тогтсоны илрэл гэж иргэд үзэж байна. 

Одоогийн засгийн газар нь энэ оны нэгдүгээр сард Ираны талыг баримтлагч Хезболлах зэвсэгт бүлэглэлийн дэмжлэгтэйгээр байгуулагдаж байжээ.

Гэхдээ тэмцэгчид засгийн газар огцорсныг хангалтгүй, парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулж, системийг үндсээр нь солих хэрэгтэй гэж үзэж байна. 

Өнгөрсөн долоо хоногт хандивлагч орнууд Ливанд $300 саяын тусламж үзүүлэхээр тохиролцсоныхоо дараа энэ мөнгөний зарцуулалтыг ил тод байлгах, цаашлаад улс төрийн шинэчлэлт хийхийг Бейрутын эрх баригчдад уриалсан юм.

Ливан улсын гадаад өр нь дотоодын нийт бүтээгдэхүүнийхээ 150 хувиас давсан тул гамшгийн дараах сэргээн босголтыг дангаараа гүйцэтгэх санхүүгийн боломжгүй байгаа ажээ.

Эх сурвалж: Reuters

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ливаны Байгаль орчин, засаг захиргааны хөгжлийн сайд Дамианос Каттар албан тушаалаасаа огцрохоо мэдэгдлээ. 2020-08-10

Атлетико Мадрид клубийн хоёр тоглогчоос коронавирус илэрчээ 2020-08-10

Тайвань, Монгол, Фижи, Шинэ Зеландад халдварын шинэ тохиолдол гараагүй байна. 2020-08-10

Пакистанд үерийн улмаас 64 хүн амиа алдлаа 2020-08-10

БНХАУ АНУ-ын эсрэг хориг арга хэмжээ авчээ 2020-08-10

Бейрутын дэлбэрэлтээс долоо хоногийн дараа Ливаны засгийн газар огцорлоо 2020-08-11

Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ 2020-08-11

Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралтын бүс рүү нисч эхэллээ 2020-08-11

Белоруссийн одоогийн төрийн тэргүүн улиран сонгогдох магадлалтай боллоо 2020-08-11

Борис Жонсон: Сургуулиудыг нээх нь Их Британийн тэргүүлэх зорилт 2020-08-11

Испанид хаант засаглалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна 2020-08-11