Испанид хаант засаглалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна

Испанид хаант засаглалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна

Испанид хаант засаглалыг эсэргүүцэж, бүгд найрамдах засаглалд шилжихийг шаардсан эсэргүүцлийн хөдөлгөөн өрнөж байна.

Өнгөрсөн ням гарагт Валенсия хотод 100 орчим хүн жагсаал зохион байгуулсан бол энэ долоо хоногт зургаадугаар Филипп хаан Мальорка аралд айлчлах гэж байгаатай холбогдуулан энд эсэргүүцлийн шинэ арга хэмжээ явуулахаар төлөвлөж байна.

Испанийн хаан байсан Хуан Карлос авлигын хэргээр шалгагдаж байхдаа улс орноо орхисонтой холбогдуулан Испанид хааны гэр бүлийг эсэргүүцсэн ажиллагаа болж байгаа юм.

Испанийн хаан асан одоогийн хаан, хүү Филипдээ хүндрэл учруулахгүйн тулд Испани орноо орхиж байгаагаа мэдэгдсэн.

Хуан Карлос хааныг Швейцарийн банкаар дамжуулан 2008 онд Саудын Арабаас 100 сая доллар олж авсан хэрэгт сэжиглэж байгаа юм. Швейцарийн прокурорын газраас энэ мөнгөний эх үүсвэрийг тогтоох, шилжүүлгийн ард авлигын схем байгаа юу гэдгийг тогтоохоор ажиллаж байна.

Хуан Карлосыг өдгөө Абу-Дабид байна гэж мэдээлж байна. Испанийн экс хаан “Эмирэйтс Палас” таван одтой зочид буудлын нэг давхрыг бүхэлд нь авсан гэж тэмдэглэж байгаа юм. Хуан Карлос хаан 40-өөд жил төрийн эрхэнд байсны эцэст 2014 онд хаан ширээгээ хүүдээ залгамжлуулсан байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Бейрутын дэлбэрэлтээс долоо хоногийн дараа Ливаны засгийн газар огцорлоо 2020-08-11

Минск хотод болсон эмх замбараагүй байдлын үеэр нэг хүн амь үрэгджээ 2020-08-11

Оросын агаарын тээврийн компаниуд Туркийн амралтын бүс рүү нисч эхэллээ 2020-08-11

Белоруссийн одоогийн төрийн тэргүүн улиран сонгогдох магадлалтай боллоо 2020-08-11

Борис Жонсон: Сургуулиудыг нээх нь Их Британийн тэргүүлэх зорилт 2020-08-11

Испанид хаант засаглалыг эсэргүүцсэн хөдөлгөөн өрнөж байна 2020-08-11

Антонио Бандерас коронавирусний халдвар авчээ 2020-08-11

Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдвараар 5000 гаруй хүн нас баржээ 2020-08-11

Орост аравдугаар сард хоёр дахь давлагаа эхэлнэ гэв 2020-08-11

Олон улсын зах зээл дээрх түүхийн нефтийн үнэ даваа гарагт өссөн үзүүлэлттэй байна. 2020-08-11

БНХАУ төрийн далбааг хамгаалах тухай хуулийг чангатгана 2020-08-11