Эрээний боомтоор тээвэрлэсэн Хятадын ачааны хэмжээ нэмэгджээ

Эрээний боомтоор тээвэрлэсэн Хятадын ачааны хэмжээ нэмэгджээ

Монгол-Хятадын хамгийн том газрын боомт болох Эрээн хотын боомтоор импортолсон, экспортолсон ачааны хэмжээ нэмэгдсэн талаар БНХАУ-ын Төмөр замын Хөх хот нэгдлээс мэдээллээ.

Даваа гарагийн байдлаар энэ онд тээвэрлэсэн ачааны хэмжээ 10 сая тонноос давсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 15.6 хувиар өссөн үзүүлэлт аж.

Тухайлбал импортын ачааны хэмжээ 9.15 сая тонн орчимд хүрсэн нь өмнөх оныхоос 17.3 хувиар нэмэгдсэн бол экспортолсон ачааны хэмжээ 892.3 мянган тонн буюу 0.4 хувиар өссөн байна.

Эрээн хотын боомтоор Хятад-Европын ачааны галт тэрэгний 41 маршрут дамжин өнгөрдөг гэх судалгаа бий.


Эх сурвалж: Xinhua Net

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.