Волгоградад болсон дэлбэрэлтийн улмаас 13 хүн шархаджээ

Волгоградад болсон дэлбэрэлтийн улмаас 13 хүн шархаджээ

ОХУ-ын Волгоград хотод энэ сарын 10-нд том дэлбэрэлт болжээ. Волгоградын шатахуун түгээх газарт болсон дэлбэрэлтийн улмаас 13 хүн шархадсан байна. Тэдний дунд дөрвөн гал сөнөөгч байгаа аж. Тэднийг түлэнхийн тасагт яаралтай хүргэжээ.

Дэлбэрэлтийн давлагаа дөрвөн метрийн өндөрт хүрсэн байна. Шатахуун тээвэрлэдэг машин шатаж, дэлбэрэлт болсон талаар албаныхан ярьжээ.

Дэлбэрэлт болсон шатахуун түгээх газар руу таван түргэн тусламжийн машин очиж ажилласан байна. Шархадсан хүмүүс бүгд 30-аас дээш насных аж. Тэдний зарим нь хөнгөн гэмтэлтэй, эмнэлэгт очихоос татгалзаж байсан бол онцгой байдлын албаны машины жолооч эрэгтэйн биеийн байдал хүнд, сэхээнд байгаа гэнэ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.