Инчон олон улсын нисэх буудал ирэх 2030 оноос өмнө усан дор живж алга болно

Инчон олон улсын нисэх буудал ирэх 2030 оноос өмнө усан дор живж алга болно

Өмнөд Солонгосын Бусан хотын алдарт Хьюндэй далайн эрэг болон Инчон олон улсын нисэх буудал ирэх 2030 оноос өмнө усан дор живж алга болохыг Грийнпийс байгууллагаас мэдээлжээ. Уур амьсгалын өөрчлөлтөөс шалтгаалан далайн түвшин нэмэгдсээр буйн дээр тэнгисийн шуурга, аадар борооны давтамж, гамшиг нэмэгджээ. Тус байгууллагаас олон улсын эргийн үер, далайн түвшин нэмэгдэх байдлыг судалсан судалгаан дээр үндэслэн дээрх дүгнэлтийг гаргасан аж.

Байгаль хамгааллын үйл ажиллагаа явуулдаг Грийнпийс байгууллагын мэдээллээр хойгт 2030-аад оноос газар хөдлөлтийн давтамж нэмэгдэх бөгөөд уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол зун болгон газар хөдлөх гэнэ.

Хойгт сүүлийн сар гарангийн хугацаанд аадар бороо орсноос Өмнөд Солонгосын Гёнги мужийн 1.3 сая хүн үерийн гамшигт өртжээ. Үерийн гамшиг нэмэгдсэнээр Өмнөд Солонгосын дэд бүтэц доголдож, гамшгийн дараах сэргээн босголтод төсвөөс их хэмжээний мөнгө зарцуулагдахыг идэвхтнүүд мэдэгджээ.

Өмнөд Солонгосын Засгийн газрын мэдээллээр үерт 14 мянга гаруй хүн орон гэрээ алдаж, 42 хүн нас бараад байна.

Эх сурвалж: The Korea Times

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.