Солонгос эмч нар орон даяар ажил хаялт зарлаж тэмцэл эрчимжиж байна...
БНСУ-ын эрх баригч Ардчилсан хүчний эрүүл мэндийн салбарт явуулж буй томоохон бодлогуудыг эмч нар эсэргүүцэж байгаагаа удаа дараа илэрхийлсээр ирсэн бөгөөд хэрэв хүлээж авахгүй бол эмч нар орон даяар ажил хаялтыг зарлах болно гэдгийг “Эмч нарийн холбоо анхааруулж байсан билээ.
Тус улсын “Эмч нарийн холбоо” нь эрх баригчдын гаргаад буй шийдвэрүүдийг “Эрүүл мэндийн системийг дордуулах дөрвөн шийдвэр” гэж нэрлээд байгаа бөгөөд үүнд 1. Улсын өмчийн анагаах ухааны их сургуулиудыг нэмж байгуулах, 2. Анагаахын дээдийн элсэлтийн квотыг 10н жилийн хугацаанд 400-р нэмэгдүүлэх, 3. Уламжлалт анагаахын уудаг “тан”-г эрүүл мэндийн даатгалд хамруулах, 4. Зайн эмчилгээ үйлчилгээг нэмэгдүүлэх зэрэг юм.
Гэвч эрх баригчид эмч нарийн эсэргүүцлийг хүлээн аваагүй тул өнгөрөгч 8-р сарын 7-ний өдөр “Резидент эмч нарийн холбоо”-ны санаачлалаар залуу эмч нар буюу резидент эмч нар 24н цагийн хугацаатай ажил хаялт зарлаж тайван жагсаалыг улс орон даяар зохион байгуулсан билээ.
Тэгвэл өнөөдөр буюу 8-р сарын 14-ний өдөр БНСУ-ын “Эмч нарийн холбоо” анхааруулж байсан ёсоор бүх нийтийн эмч нарийн ажил хаялтыг зарлаж улс орон даяар жагсаал цуглаан зохион байгууллаа.
Энэ удаагийн эмч нарийн ажил хаялт мөн адил 24н цаг үргэлжлэх бөгөөд нарийн мэргэжлийн эмч нар тэр дундаа жижиг 1-р шатлалын хувийн эмнэлгийн эмч нар өргөн бүрэлдэхүүнээр оролцож байна. Мөн анагаах ухааны их сургуулиудын оюутнууд дэмжин оролцлоо.
Ажил хаялтад оролцсон эмч нар 15:00 цагийн үед “Соүль” хотын төвд өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал цуглаан зохион байгуулж суулт хийлээ. Соүль хотын жагсаал цуглаанд нийт 10 гариу мянган эмч болон их сургуулийн оюутнууд оролцсон бол Тэгү хот Кёнбүк аймгийн эмч нарийн жагсаалд 3000 гариу эмч, Гуанжү хот болон Чаннам аймгийн эмч нарийн жагсаалд 650 эмч оролцсон гэж мэдээллээ.
БНСУ-ын “Эмч нарийн холбоо” нь энэ удаад анхааруулж байсны дагуу анхны бүх нийтийн ажил хаялтыг зохион байгууллаа, Эрх баригчид цаашид хүсэлтийг хүлээн авахгүй бол 2 дахь бүх эмч нарийн ажил хаялтыг 26 – 28ний хооронд зохион байгуулахын зэрэгцээ томоохон их сургуулийн нэгдсэн эмнэлгүүдийн эмч нарийг хүртэл татан оролцуулах болно гэж мэдэгдсэн байна.
Эх сурвалж : docdocdoc.co.kr
Орчуулан эмхтгэсэн : Д.Тодням
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.