Тэнгисийн усанд 67 км сэлж, аврагдсан үхэр

Тэнгисийн усанд 67 км сэлж, аврагдсан үхэр

Сүүлийн үед Өмнөд Солонгост аадар бороо их хэмжээгээр орсны улмаас үер бууж, олон тосгон суурин газар усанд автаад байна.

Энэ сарын 8-ны өглөөний 10:50 цагт Гураэ тосгонд аадар бороо орж, тосгон ганцхан цагийн дотор усанд бүрэн живжээ. Харин тус тосгоны нэгэн үхэр Өмнөд тэнгисийн усанд урссан ч дөрвөн өдрийн дараа хүнгүй арал дээрээс эсэн мэнд олдсон байна.

Гурае тосгон, арал хоёрын хоорондын зай 67 км. Намхэ тойргийн захиргаа болон БНСУ-ын Амьтан хамгаалах нийгэмлэгээс үхрийг аврах ажиллагааг зохион байгуулж, эзэнд нь эсэн мэнд буцаан өгсөн байна. Үхэр цэвэр усны дутагдалд орж, зүлгэн дээр хэвтэж байсан тул эмчилгээ хийн, эдгээх арга хэмжээ авчээ.   

Намхэ хотын захиргаанаас “Энэ үхэр амьдралын төлөө бүтэн гурав хоног тэмцсэн. Аадар бороотой хэцүү байсан ч сэлсээр эзгүй арал дээр очиж чаджээ. Энэ мэдээ үерийн аюулд хохирсон иргэдэд сэтгэлийн дэмжлэг болох нь гарцаагүй” гэж мэдэгдсэн байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

БНСУ-д хүчтэй аадар бороо орсны улмаас 33 хүн амиа алджээ 2020-08-12

БНСУ-ын Чэжү мужид ажиллаж, сурч, амьдарч буй монгол иргэдийн анхааралд 2020-08-13

Сөүл хотын захиргаанаас тусгаар тогтнолын баярын өдөр ямар нэг цуглаан, хурал чуулган хуралдахыг хатуу хориглосон тогтоол гаргаад байна 2020-08-13

БНАСАУ Кэсонд тогтоосон хорио цээрийн дэглэмээ цуцалжээ 2020-08-14

БНАСАУ-ын шинэ Ерөнхий сайдыг томилжээ 2020-08-14

Тэнгисийн усанд 67 км сэлж, аврагдсан үхэр 2020-08-14

Өмнөд Солонгост хоногт 103 тохиолдол бүртгэгджээ 2020-08-14

Инчон олон улсын нисэх буудал ирэх 2030 оноос өмнө усан дор живж алга болно 2020-08-14

Солонгос эмч нар орон даяар ажил хаялт зарлаж тэмцэл эрчимжиж байна... 2020-08-15

8-р сарын 15нд Солонгосын ард түмэн Японы колониос чөлөөлөгдсөн тэмдэглэлт баярын өдөр... 2020-08-15

БНСУ-ын Ерөнхийлөгч Мүн Жэ Ин үерийн хор уршгийг арилгахад чиглэсэн арга хэмжээ авахыг уриалжээ 2020-08-15