Бейрутын дэлбэрэлтэд Израил улс холбоотой нь тогтоогдвол хатуу хариу барина гэв
Ливаны нийслэл Бейрут хотын усан боомтод болсон дэлбэрэлтэд Израил улс буруутай нь батлагдвал тус улсын эсрэг хатуу хариуг барина гэдгээ "Хезболлах" бүлэглэлийн тэргүүн хэлсэн байна. "Хасан Насралла" телевизийн ярилцлагад орох үедээ "Хезболлах" бүлэглэл мөрдөн шалгалтын хариуг хүлээж байгааг хэлжээ.
Хэрэв энэ дэлбэрэлтийг зохион явуулахад Израил улс оролцсон нь тогтоогдвол Бейрут хотод учирсан шиг хохирлыг Израилийн талд амсуулна гэж Ливаны бүлэглэл анхааруулсан байна. Наймдугаар сарын 4-нд Бейрут хотын усан боомтод их хэмжээний химийн бодис дэлбэрч, 180 орчим хүн амиа алдсанаас гадна 6000 гаруй хүн гэмтээд байгаа. Мөн энэ дэлбэрэлтийн улмаас 300 мянган хүн орон гэргүй болжээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.