БНХАУ “COVID-19”-ийн вакцинд патент олголоо

БНХАУ “COVID-19”-ийн вакцинд патент олголоо

БНХАУ-ын Цэргийн анагаахын шинжлэх ухааны академи болон “CanSino Biologics” биотехнологийн компанийн хамтран бүтээсэн  “COVID-19”-ийн аденовирусний векторын вакцинд тус улс патент олголоо.

Патент авах өргөдлийг өнгөрсөн гуравдугаар сарын 13-нд өгч, 4 дүгээр сарын 11-нд батлагджээ.

“Ad5-nCoV” гэх энэхүү вакцин нь коронавирусний генетикийн материалыг хүний биед нэвтрүүлэх бөгөөд ингэхдээ ханиадны нийтлэг вирусийг ашигладаг байна. Вакцины үндсэн үүрэг нь коронавирусийг тэтгэдэг уургийг таньж, тэдгээрийг устгах эсрэг биетийг биед бий болгох аж.

Эмнэлзүйн туршилтын хоёр үе шатанд уг вакцин аюулгүй бөгөөд дархлаа тогтоож байсан гэж “Lancet” сэтгүүлд гарсан судалгаанд дурдсан байна. Харин туршилтын гурав дахь үе шатыг гадаадад, илүү олон хүнийг хамруулсан хэлбэрээр явуулах ажээ.

Аденовирусний векторын вакцин нь одоогийн байгаа баримт нотолгоонд суурилсан аюулгүй бөгөөд их хэмжээгээр үйлдвэрлэх боломжтой “COVID-19”-ийн вакцин юм гэж мэргэжилтнүүд үзэж байна.  

Гэсэн хэдий ч вакцин бүтээхээр ажиллаж байгаа орнууд, мэргэжилтнүүдэд вакцины насжилт хэр урт байх, дархлаа тогтооход хэр их тун хэрэгтэй вэ, бичил биетүүдийн ялгаа гээд олон тулгамдсан асуултууд байгаа билээ. Эдгээр асуултын хариулт өргөн хүрээг хамарсан гурав дахь шатны туршилтын дараа гарна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.