Шүүх шинжилгээний шинжээч эмч болон ажилтнуудыг шагнав

Шүүх шинжилгээний шинжээч эмч болон ажилтнуудыг шагнав

Эрүүл мэндийн ажилтны баярын өдрийг тохиолдуулан Эрүүл мэндийн Сайдын 2020 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/382 дугаар тушаалаар эрхэлсэн ажилдаа идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж байгаа Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Б.Ганзориг, Нийслэлийн шүүхийн шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүхийн шинжилгээний хэсгийн туслах ажилтан, цагдаагийн дэд ахлагч Т.Болормаа, Говьсүмбэр аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад Л.Жаргалтогтох нарыг “Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан” хүндэт тэмдгээр, Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч, цагдаагийн ахмад Н.Энхцолмон, шинжээч эмч, цагдаагийн ахмад Т.Чимэд-Очир, шинжээч эмч, цагдаагийн ахмад О.Болороо, шинжээч эмч, цагдаагийн ахмад Ш.Цэцэгмаа, Сүхбаатар аймгийн шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч, цагдаагийн ахмад С.Эрдэнэцэцэг, мөн албаны ахмад ажилтан Ю.Өлзийхутаг нарыг Эрүүл мэндийн яамны “Жуух бичиг”-ээр шагнасан. Тэгвэл дээрх шагналыг тус хүрээлэнгийн удирдлагууд өчигдөр гардууллаа.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.