Сэлэнгэ аймагт нийт 21 иргэн тусгаарлалтад байна

Сэлэнгэ аймагт нийт 21 иргэн тусгаарлалтад байна

Энэ сарын 19-ны өдрийн байдлаар Сэлэнгэ аймагт нийт 21 иргэн тусгаарлалтад байна.

Эдгээр иргэдийн тав нь аймгийн Нэгдсэн эмнэлэгт, 16 нь Баянгол сумын 3-р багц кемпт тусгаарлагдсан байна. Мөн энэхүү ажиглалтын байранд нийт зургаан эмч, мэргэжилтэн ажиллаж байгаа аж. Түүнчлэн Сэлэнгэ аймагт одоогоор нийт 27 иргэн гэрийн ажиглалтад байна. Эдгээр иргэдийн биеийн байдалд ямар нэгэн өөрчлөлт илрээгүй, хэвийн байгаа юм. Гэрийн ажиглалтад буй иргэд Сүхбаатар, Мандал, Сайхан, Цагааннуур сумдад байгаа ажээ. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.