Истанбулаас 268 иргэн эх орондоо ирлээ
Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоц өнөөдөр өглөө 08:15 цагт Улаанбаатарт газардлаа. Энэ онгоцоор 268 иргэн эх орондоо ирсэн юм.
Улсын Онцгой комиссын шийдвэрээр наймдугаар сард гадаад улс орнуудаас иргэдээ татан авахаар 17 удаагийн тусгай нислэг үйлдэхээр болоод байгаа билээ. Өнгөрсөн хугацаанд найман удаагийн нислэг үйлдээд байна. Тэгвэл өчигдөр Истанбул болон Хонконг руу тусгай үүргийн онгоцууд ниссэн юм.
Түүнээс гадна Франкфурт-Улаанбаатарын чиглэлд тусгай үүргийн онгоц өнөөдөр ниснэ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.