“Солиот эх”-ийн Бороо Холливудын ододтой хамтран тогложээ
Монгол жүжигчдийн Холливудын ододтой хамтран тоглосон “Зэрлэгүүдийг хүлээхүй” (Waiting for the Barbarians) кино өчигдөр Монгол Улсад албан ёсны нээлтээ хийлээ.
Энэ кинонд Холливудын алдарт жүжигчид болох Жонни Депп, Роберт Паттинсон нараас гадна ардын жүжигчин П.Цэрэндагва, гавьяат жүжигчин Д.Гүрсэд, жүжигчин, модель Б.Ганчимэг, залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ нарын 14 Монгол уран бүтээлч оролцон тоглосон билээ.
Залуу жүжигчин Г.Дөлгөөн-Эрдэнэ одоо 20 настай бөгөөд найруулагч, жүжигчин Б.Гарамхандын хүү юм. Түүнийг “Солиот эх” уран сайхны киноны Бороо хүүгийн дүрээр үзэгчид андахгүй болов уу.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.