Японы нийт өвчлөлийн гуравны нэг хувь нь энэ сард бүртгэгдсэн байна

Японы нийт өвчлөлийн гуравны нэг хувь нь энэ сард бүртгэгдсэн байна

Коронавирусний халдвар дэлхийн 216 улсад бүртгэгдээд байгаа билээ. Дэлхий дахинд 22 сая гаруй хүн өвчилж, 790 мянга гаруй хүн нас баржээ. Эдгэрсэн хүний тоо 15 саяд хүрсэн байна. 24 цагийн хугацаанд дэлхий дахинд 239 мянган хүн коронавирусний халдвараар өвчилж, 5000 гаруй хүн энджээ.

Хойд хөрш ОХУ-д хоногт 4785 хүн коронавирусний халдвараар өвчилж, 110 хүн нас барсан бол Хятадад хоногт бүртгэгдсэн 40 тохиолдлын 22 нь гаднаас зөөвөрлөгдөж орж иржээ.

Японд өвчлөл сүүлийн сар гаруйн хугацаанд тогтвортой нэмэгдсэн байна. Тус улсад хоногт 1100 гаруй хүн халдвар авч, 11 хүн энджээ. Японы нийт өвчлөлийн гуравны нэг хувь нь энэ сард бүртгэгдсэн байна. Нийт өвчлөлийн 54 гаруй хувийг 20-30 насны залуус эзэлж байгаа учир баар, цэнгээний газруудын ажиллах цагийг богиносгож байгаа аж.

Өмнөд Солонгост хоногт 324 тохиолдол бүртгэгдсэний найм нь гаднаас зөөвөрлөгдөж орж ирсэн тохиолдол байжээ. Тус улсад энэ долоо хоногт тохиолдлын тоо хотоос алслагдсан дүүрэг, хөдөө нутаг руу шилжих хандлага ажиглагдсан байна. Зарим газар клиникийн шинж тэмдэггүй халдвар ч илэрчээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх хамтарсан ажиллагаа зохион байгуулна 2020-08-21

МҮОХ-ны ерөнхийлөгч "Эрдэнэт" үйлдвэрийн удирдлагуудыг шагналаа 2020-08-21

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажлын байдалд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийж байна. 2020-08-21

Мэргэжилтнүүдийн нэгдсэн сургалт болж байна 2020-08-21

Өчигдөр ХӨСҮТ-ийн лаборатори болон бусад салбар лабораториудад нийт 709 хүнд шинжилгээ хийхэд бүх шинжилгээнд коронавирус илрээгүй. 2020-08-21

Японы нийт өвчлөлийн гуравны нэг хувь нь энэ сард бүртгэгдсэн байна 2020-08-21

Төмөр замаар тээсэн ачаа, зорчигчид өмнөх сараас 6.4 хувиар өслөө 2020-08-21

Зургаан экскаватор, таван “Зил-131” автомашин, алт угаах 4 төхөөрөмж битүүмжиллээ 2020-08-21

2020-2021 оны хичээлийн жилийн хичээл, сургалтын үйл ажиллагаа эхлэхэд эцэг эх, асран хамгаалагчид дараах үүргийг хүлээнэ. 2020-08-21

Цэцэрлэгийн хүүхдэд бэлтгэх хичээлийн болон ариун цэврийн хэрэгслүүд 2020-08-21

Эрүүл мэндийн шалтгаанаар Н.Золжаргал, Д.Эрдэнэбат нарт холбогдох шүүх хурлыг хойшлууллаа 2020-08-21