Зургаан экскаватор, таван “Зил-131” автомашин, алт угаах 4 төхөөрөмж битүүмжиллээ
Экологийн цагдаагийн алба хаагчид Сэлэнгэ аймагт ажиллаж, хяналт шалгалт хийлээ. Энэ үеэр тус аймгийн хоёрдугаар баг "Мягмарын ам" гэх газарт иргэн У, Ө, М, Ч нар бусадтай бүлэглэн хууль бусаар ашигт малтмал олборлосон дөрвөн үйлдлийг илрүүлсэн байна. Мөн зургаан экскаватор, таван “Зил-131” автомашин, алт угаах дөрвөн төхөөрөмж битүүмжлэн гомдол мэдээллийн бүртгэлд оруулан шалгалтын ажиллагаа явуулж байна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.