Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив

УИХ-ын ээлжит бус чуулганы өчигдрийн үдээс хойших нэгдсэн хуралдаан 16 цаг 55 минутад эхэлж, Засгийн газраас 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдөр нэн яаралтай горимоор хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдвэрлэв. Хуулийн төслийн танилцуулгыг УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар хийсэн юм.

Коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын нөлөөгөөр Монгол Улсын 2010 оны зэрэгцүүлэх үнээр тооцсон ДНБ-ий хэмжээ 2020 оны эхний хагас жилд 7.8 их наяд төгрөгт хүрч бууран эдийн засаг өмнөх оны мөн үеэс 9.7 хувиар агшсан байна. Үүний улмаас Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасан “тухайн жилийн ДНБ-ий өсөлт нь өмнөх жилтэй харьцуулахад “0” эсхүл түүнээс бага бол”, мөн “гамшгийн аюулын хор уршиг, онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгахад төсвөөс нэмж шаардагдах санхүүжилтийн хэмжээ нь тухайн жилийн ДНБ-ий 5 ба түүнээс дээш хувь бол” гэсэн нөхцөлүүд үүссэн нь төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх үндэслэл, шаардлагыг бий болгосон байна.

Иймд Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлд төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тохиолдлуудыг, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.5-д “Энэ хуулийн 8 дугаар зүйлд заасан аль нэг тохиолдол бий болсон бол төсвийн тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай болон тусгай шаардлагад нийцүүлэх арга хэмжээний санал, шаардлагатай гэж үзвэл, түүнтэй холбогдуулан тухайн жилийн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг танилцуулга, тооцоо, үндэслэлийн хамт УИХ-д өргөн мэдүүлэх;” гэж тус тус заасан нь хуулийн төслийг боловсруулах үндэслэл болсныг Сангийн сайд танилцууллаа. Төсвийн байнгын хорооны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа танилцуулсан бөгөөд Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дээрх хууль, тогтоолын төслүүдийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэхийг дэмжиж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн байна.

Сангийн сайдын танилцуулга болон Байнгын хорооны санал дүгнэлттэй холбогдуулан УИХ-ын гишүүн Т.Доржханд, Б.Энхбаяр нар асуулт асууж, Сангийн сайд болон УИХ-ын Тамгын газраас хариулт, тайлбар мэдээлэл авлаа. Төслийн хэлэлцэх эсэхтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Ш.Раднаасэд, Т.Доржханд, Н.Алтанхуяг нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн.

Байнгын хорооны саналаар Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг үзэл баримтлалын хүрээнд хэлэлцэх нь зүйтэй хэмээн нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 57.4 хувь нь дэмжсэн тул анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүлэв.

ЭХ СУРВАЛЖ: УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал бие эрхтний, хүч сайжирна 2020-08-22

Дэлхийн шатрын олимпиадад оролцох баг тамирчдад хүндэтгэл илэрхийлэв 2020-08-22

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллав 2020-08-22

ЭЗБХ: Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2020-08-22

Хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ 2020-08-22

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 2020-08-22

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ 2020-08-22

ХЭҮК, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргажээ 2020-08-22

Монгол Улсын Ерөнхий сайд “Дайчилгаатай команд штаб”-ын хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа 2020-08-22

УИХ-ын гишүүн П.Анужин "ЭХИЙН АЛДАР" II одонгоор шагнууллаа 2020-08-22

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна 2020-08-22