ХЭҮК, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргажээ

ХЭҮК, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргажээ

Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг түгээн дэлгэрүүлэх, хөхиүлэн дэмжих, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүний эрхийн мэргэшсэн сургагч багш нарыг бэлтгэх, нийгмийг түгшээж буй зарим төрлийн гэмт хэргийн гаралтыг бууруулах, урьдчилан сэргийлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Цагдаагийн Ерөнхий газар тогтмол хамтран ажиллаж ирсэн байдаг.

Хамтын ажиллагааны хүрээнд 2020-2021 онд хүний эрхийн боловсрол олгох сургалт, судалгааны цогц ажил буюу танхимын болон цахим сургалтууд явуулах, “Цагдаагийн байгууллага ба Хүний эрхийн стандарт, туршлага” ном хэвлүүлэх, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор “Хариуцлагатай албан хаагч” аян, Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх асуудлаар үндэсний болон олон улсын эрх зүйн зохицуулалтын харьцуулсан судалгаа хийх, мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөт бодист донтсон, нөлөөнд автсан хүүхэд, залууст дээрх бодисын хор хөнөөлийг таниулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ зохион байгуулах зэрэг 21 ажил үйлчилгээг төлөвлөж, 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хамтарсан Ажлын хэсэг хуралдаж, үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцлээ.

Уг төлөвлөгөөний нэгээхэн хэсэг нь Монгол Улс дахь химийн хорт болон тэсэрч дэлбэрэх бодисын хэрэглээ, хадгалалт, хамгаалалтын нөхцөл байдлыг шалгах, хүний амь насанд аюул заналхийлэл учруулж, хохироож буй зарим тээврийн хэрэгслийг зохицуулах, олон нийтийн хүний эрхийн ойлголт, мэдлэгийг дээшлүүлэх нөлөөллийн аянг зохион явуулахаар боллоо.

Эх сурвалж: ХЭҮК

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Орхон аймагт ажиллав 2020-08-22

ЭЗБХ: Зээлийн хүүг бууруулах стратеги батлах УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжлээ 2020-08-22

Хэлэлцээрт гарын үсэг зурахыг дэмжлээ 2020-08-22

Төсвийн зарим тусгай шаардлагын үйлчлэлийг түр түдгэлзүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжив 2020-08-22

“Зээлийн хүүг бууруулах стратеги батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ 2020-08-22

ХЭҮК, ЦЕГ-ын хамтарсан Ажлын хэсэг төлөвлөгөөгөө гаргажээ 2020-08-22

Монгол Улсын Ерөнхий сайд “Дайчилгаатай команд штаб”-ын хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа 2020-08-22

УИХ-ын гишүүн П.Анужин "ЭХИЙН АЛДАР" II одонгоор шагнууллаа 2020-08-22

Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын Удирдах ажилтны зөвлөгөөн болж байна 2020-08-22

Фото мэдээ: "Эхийн алдар" одон гардууллаа 2020-08-22

А.Амбасэлмаа: 546 хүнээс коронавирус илрээгүй, таван хүн эдгэрлээ 2020-08-22