Монгол Улсын Ерөнхий сайд “Дайчилгаатай команд штаб”-ын хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцлаа
Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүхээр ахлуулсан баг Орхон аймагт ажиллалаа. Айлчлалын бүрэлдэхүүн “Дайчилгаатай команд штаб”-ын хээрийн сургуулийн үйл ажиллагаатай танилцсан юм.
Монгол Улсын Дайчилгааны тухай хуулийн дагуу уг хээрийн сургуулийг Орхон аймгийн Зэвсэгт хүчний 186 дугаар анги болон аймгийн ЗДТГ-ын Цэргийн штаб хамтран зохион байгуулав. Уг сургуулийг Зэвсэгт хүчний жанжин штабын даалгаврын дагуу Орхон аймгаас цэргийн бэлтгэл офицер, ахлагч, түрүүч, байлдагчид болон техникийг татан оролцуулжээ.
“Хүч нэмэгдүүлсэн мотобуудлагын ротын байлдааны буудлагатай тактикийн хээрийн сургууль”-ийг Зэвсэгт хүчний 186 дугаар ангийн хээрийн сургуулийн төвд зохион байгуулсан бөгөөд сургуулийн явцтай Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Д.Батлут, Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаяр, ЗХЖШ-ын дарга, хошууч, генерал Д.Ганзориг нар танилцаж сургуульд оролцож байгаа бэлтгэл үүрэгтнүүдэд амжилт хүсэж шагнал гардууллаа.
Хээрийн сургуулийг ЗХЖШ-ын Бодлого, стратегийн төлөвлөлтийн газрын дарга, хурандаа Ч.Цогтжаргал ахалж байгаа бөгөөд Орхон аймагт 20 жилийн дараа уг сургууль болж байгаагаараа онцлог юм.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.