Инчоны хотын бүсэд маск зүүхгүй хүмүүст 100,000 вон торгууль ногдуулна.

Инчоны хотын бүсэд маск зүүхгүй хүмүүст 100,000 вон торгууль ногдуулна.

Инчон хотын захиргаанаас Corona 19-ийн тархалтыг зогсоохын тулд маск зүүж байхыг шаардсан тогтоол гаргажээ.

Захиргааны захирамж гарсантай холбогдуулан амны хаалт тус хотын иргэд болон зорчигчид  Инчоны хотын бүсэд маск заавал зүүх ёстойг анхааруулж байна.

Тус тогтоолын хэрэгжилт эхний удаад 10-р сарын 13-ны өдөр хүртэл үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд  маск зүүгээгүй хүмүүст 100,000 вон торгууль ногдуулах аж.

Энэ сарын 15-нд  Инчон хотын иргэдээс Гванхвамун чуулганд оролцсон бол оношлогооны шинжилгээ хийлгэх захиргааны тушаал гарсан байна. Энэхүү оношилгооны тестийг  хийлгэхээс татгалзвал 2 сая вон хүртэлх торгууль оногдуулах юм.

Инчон хотод өдөрт дунджаар 10 ба түүнээс дээш удаа батлагдсан тохиолдол илэрч байна.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.