Ким Жон Ун нийслэл Пёньян хотод хүмүүс тэжээвэр амьтантай байхыг болиулж байгаа

Ким Жон Ун нийслэл Пёньян хотод хүмүүс тэжээвэр амьтантай байхыг болиулж байгаа

Эх сурвалжуудын мэдээлж буйгаар Ким Жон Ун нийслэл Пёньян хотод хүмүүс тэжээвэр амьтантай байхыг болиулж байгаа гэнэ. Тэрбээр гэрийн тэжээвэр амьтантай байх нь барууныхныг дуурайсан оюуны ялзрал, хөрөнгөтний бусармаг үзлийн үр дүн хэмээсэн гэнэ.

Мөн Ким Жон Ун долдугаар сард бүх гэрийн тэжээвэр нохдыг хураан авах тушаал гаргасан хэмээн нэрээ нууцалсан эх сурвалж БНСУ-ын Чосун Илбу сонинд мэдээлсэн байна. Тус эх сурвалж “Энгийн иргэд ихэвчлэн гадаанаа гахай үржүүлдэг. Харин өндөр албан тушаалтнууд болон баячууд л гэртээ нохой тэжээдэг.

Харин дээрх тушаалаас хойш эрх баригчид гэртээ нохой тэжээдэг хүмүүсийг нэг бүрчлэн тодорхойлж, нохойгоо хураалгахыг тушааж, эсэргүүцвэл хүчээр хураан авч байгаа” хэмээн ярьжээ.

Түүнчлэн эх сурвалжийн мэдээлснээр хурааж авсан нохойнууд амьтны хүрээлэн рүү явахаас гадна нохойны махаар хоол бэлддэг хоолны газруудад зарагдаж байгаа аж. Мөн тэрбээр нохойгоо хураалгасан хүмүүс Ким Жон Уныг далдуур харааж зүхэх болсон гэдгийг онцолжээ.

Ийнхүү айлуудын нохойг хүчээр хураан авч, хүнсэнд хэрэглэж буй тухай мэдээ тус улсад үер болж, хүнсний хомсдол үүссэн үед гарч байгаа нь ажиглагчдын анхаарлыг ихээр татаж байна.

Түүнээс гадна БНАСАУ цар тахалд огтхон ч нэрвэгдээгүй, халдварын нэг тохиолдол бүртгэгдсэн нь БНСУ-д дүрвээд, тэндээ хүчингийн гэмт хэрэгт холбогдон зугтаж ирсэн нэг иргэн байсан хэмээн мэдээлж байгаа билээ. Гэвч мэргэжилтнүүд тус мэдээлэлд эргэлзэн, БНАСАУ-ыг цар тахлаас болж багагүй зовж байгаа хэмээн таамаглаж буй. Мөн БНСУ-ын зарим мэдээллийн хэрэгслээр БНАСАУ-ын 200 цэрэг цар тахлаас болж нас барсан бөгөөд хэдэн мянган хүн тусгаарлалтад байгаа хэмээн мэдээлж байгаа юм.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

Маргааш буюу 8-р сарын 19-ний өдрөөс эхлэн буфет ресторан, компьютер тоглоомын газрууд хаагдана 2020-08-18

БНСУ-д таван сарын хугацаанд байгаагүй халдварын хамгийн олон тохиолдол илэрчээ 2020-08-19

Өмнөд Солонгосын хөвгүүдийн BTS хамтлагийн дуучин Чиминийг шүтдэг нэгэн 2020-08-20

Өмнөд Солонгост халдварын тохиолдол буурахгүй байгаа бөгөөд хоногт 288 шинэ тохиолдол бүртгэгджээ. 2020-08-20

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгт хамрагдах иргэдийн анхааралд 2020-08-20

Ким Жон Ун нийслэл Пёньян хотод хүмүүс тэжээвэр амьтантай байхыг болиулж байгаа 2020-08-21

Ким Жон Ун дүүдээ зарим бүрэн эрхээ шилжүүлсэн үү 2020-08-21

Жүжигчин Seo Seong Jong, Heo Dong Won, Kim Won Hae болон хэд хэдэн алдартай хүмүүс коронавирусийн халдвар авчээ. 2020-08-21

Oношилгооны тестийг  хийлгэхээс татгалзвал 2 сая вон хүртэлх торгууль оногдуулах юм. 2020-08-21

Инчоны хотын бүсэд маск зүүхгүй хүмүүст 100,000 вон торгууль ногдуулна. 2020-08-22

Өмнөд Солонгост халдвар тасралтгүй нэмэгдэж байна 2020-08-23