С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна
УИХ-ын гишүүн С.Ганбаатар нар өчигдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ. Тэд Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар ард түмний санал асуулга явуулах ёстой гэх байр суурийг илэрхийлэв.
Энэ талаар УИХ-ын гишүүн С.Ганбаатар “Өнөөдөр эрх баригчид дэндүү их биеэ тоож байна. МАН сонгуульд оролцохдоо, ард түмнээс санал, гуйлга гуйж байхдаа Үндсэн хуулийн шинэчлэлийг 100 хувь ард түмнээсээ асууж шийдвэрлэнэ гэж хэлж байсан. Үүнээсээ тэд ухарсан. Үндсэн хууль бол төрд засгийн эрхэд гарсан эрх мэдэлтнүүдийг хазаарлах, дур зоргыг нь зогсоох хууль юм. Өнөөдөр Үндсэн хуулийн 6.2 дахь заалт, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах тал дээр ард түмний санал асуулга явуулахыг шаардаж байна. Түүнчлэн энэ талаар УИХ-ын тогтоол, хуулийн төсөл өргөн барьж, тэмцэх болно. Улсын өмч, ард түмний дундын өмч гэдэг нэршлийн талаар ард түмэн бидэнд саналаа өгөх байх. Үүнд хөрөнгө мөнгө орохгүй. Үүнийг ашиглана гэж бодож байна. Үүний төлөө ард түмэнтэйгээ хамтдаа байх болно” хэмээн мэдэгдлээ.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.