Зүүн бүсэд баригдаж буй шахмал түлшний үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа

Зүүн бүсэд баригдаж буй шахмал түлшний үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх Нийслэлийн зүүн бүсэд баригдаж байгаа “Таван толгой түлш” ХХК-ийн сайжруулсан шахмал түлшний үйлдвэрийн ажлын явцтай наадмын өмнө танилцаж байсан бол өнгөрөгч амралтын өдөр /2020.08.22/ үүрэг даалгаврын биелэлтээ биечлэн шалгалаа. Шахмал түлшний үйлдвэрийн барилга болон тоног төхөөрөмжийн угсралт, цахилгаан хангамжийн ажлыг зургийн дагуу хугацаанд нь чанартай сайн гүйцэтгэхийг даалгасан бөгөөд ашиглалтад орсны дараа үйлдвэр хэвийн ажиллах бүх нөхцөл бололцоог ханган ажиллахыг зөвлөлөө.

“Таван толгой түлш” ХХК нь угаарын хийн эрсдэлийг бууруулах зорилгоор “Хэрэглэгчдэд үйлчлэх алба”-ыг байгуулж, нийслэлийн гэр хорооллын 220 мянган айл өрхөд хүрч ажиллахаар төлөвлөжээ. Улаанбаатар хотын хэмжээнд энэ жил сайжруулсан шахмал түлш борлуулах 1000 цэг ажиллуулснаар 200 өрх тутамд нэг цэг оногдоно. Үйлдвэрлэлийн ажилд оролцох 800 ажилтныг Налайх, Багахангай, Төв аймгаас бүрдүүлэхээр ажлын анкет хүлээн авч сонгон шалгаруулалт явуулж байна. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалтад хамруулж, мэдлэг бататгах шалгалтад тэнцсэн ажилчид ажиллах эрхтэй болох юм.

Эх сурвалж: Эрчим хүчний яам

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

УИХ-ын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийж, “Засгийн газарт чиглэл өгөх тухай” Байнгын хорооны тогтоолыг баталлаа 2020-08-24

“1000 инженер” төслийн анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа 2020-08-24

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 16 066 308 болжээ 2020-08-24

Гадаад харилцааны яам Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлав 2020-08-24

Улсын Онцгой комисс МАРГААШ хуралдана 2020-08-24

Зүүн бүсэд баригдаж буй шахмал түлшний үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа 2020-08-24

"Таван толгой түлш" ХХК-д өгсөн албан шаардлагын биелэлт 70 хувьтай байна 2020-08-24

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав 2020-08-24

Хилийн чанадад байгаа иргэдэд туслах санд 300 сая төгрөг төвлөрүүлжээ 2020-08-24

51 дотуур байранд 13 мянган оюутан хүлээн авна 2020-08-24

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна 2020-08-24