"Таван толгой түлш" ХХК-д өгсөн албан шаардлагын биелэлт 70 хувьтай байна

"Таван толгой түлш" ХХК-д өгсөн албан шаардлагын биелэлт 70 хувьтай байна

Нийслэлийн Засаг даргын А/1036 дугаартай “Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангаж, хяналт тавин ажиллах тухай” захирамж, МХЕГ-ын даргын баталсан урьдчилан сэргийлэх удирдамжийн хүрээнд Сонгинохайрхан дүүрэгт байрлах Таван толгой түлш ХХК-ийн шахмал түлш үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд хөдөлмөрийн аюулгүй байдал, хөдөлмөрийн эрүүл ахуйн чиглэлээр өгөгдсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалт хийж байна. Улсын байцаагчийн албан шаардлагын дагуу ажлын байрны хөдөлмөрийн нөхцөлд итгэмжлэгдсэн, мэргэжлийн байгууллагаар үнэлгээ хийлгүүлсэн, үйлдвэрлэлийн орчныг сайжруулж гадна талбайг хатуу хучилттай болгон, үйлдвэрүүдийн бутлуурыг битүүмжлэн, конвейр, холигч, хэвлэгчээс үүсэх тоос тоосонцрыг бууруулах бороожуулагч төхөөрөмж суурилуулсан зэрэг ажлуудыг хийсэн байна. Албан шаардлагын биелэлт 70 хувьтай байна. Хяналт шалгалт үргэлжилж байна гэж өнөөдөр /2020.08.24/ Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.

“1000 инженер” төслийн анхны төгсөгчид хос дипломоо гардан авлаа 2020-08-24

Шинэ коронавирусний халдвар аваад эдгэрсэн хүний тоо 16 066 308 болжээ 2020-08-24

Гадаад харилцааны яам Нийслэлийн түргэн тусламжийн төвд амны хаалт хандивлав 2020-08-24

Улсын Онцгой комисс МАРГААШ хуралдана 2020-08-24

Зүүн бүсэд баригдаж буй шахмал түлшний үйлдвэрийг хугацаанд нь ашиглалтад оруулахыг даалгалаа 2020-08-24

"Таван толгой түлш" ХХК-д өгсөн албан шаардлагын биелэлт 70 хувьтай байна 2020-08-24

ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовыг хүлээн авч уулзав 2020-08-24

Хилийн чанадад байгаа иргэдэд туслах санд 300 сая төгрөг төвлөрүүлжээ 2020-08-24

51 дотуур байранд 13 мянган оюутан хүлээн авна 2020-08-24

С.Ганбаатар: Үндсэн хуулийн 6.2 дахь заалтаар ард нийтийн санал асуулга явуулахыг шаардаж байна 2020-08-24

ЦАГ АГААР: Ихэнх нутгаар бороо орж, хүйтэн салхитай байхыг анхааруулж байна 2020-08-24