Хүнсний аюулгүй байдлын бага хурлыг "Хүнсний шимт чанар" сэдвээр зохион байгуулна
Дэлхийн хүнсний өдрийг тохиолдуулан жил бүр болдог "Хүнсний аюулгүй байдал" эрдэм шинжилгээний бага хурлыг энэ удаа "Хүнсний шимт чанар" сэдвээр зохион байгуулах талаар ХХААХҮЯ-наас мэдээллээ. Уг бага хурал нь:
- Хүнсний аюулгүй байдлыг хангахад оюутан, судлаач, эрдэм шинжилгээний ажилтны оруулах хувь нэмрийг үнэлэх,
- хүнсний чиглэлийн судалгааны ажлыг эргэлтэд оруулах, төрийн бодлого, шийдвэрт тусган хэрэгжүүлэх нөхцөл, боломжийг бүрдүүлэх,
- технологийн судалгааг үйлдвэрлэлд нэвтрүүлэх,
- төрийн захиргааны байгууллага болон мэргэжлийн холбоо, эрдэм шинжилгээний байгууллагуудын гурвалсан хамтын ажиллагааг дэмжих,
- хүнсний салбарын хүний нөөцийг бодлогын түвшинд бэлтгэх, салбарын хөгжлийн чиг хандлагыг хамтран тодорхойлоход зорилгоор зохион байгуулдаг, ач холбогдолтой.
ХХААХҮЯ, НҮБ-ын Хүнс, ХАА-н байгууллагын суурин төлөөлөгчийн газар, Монголын хүнсчдийн холбооноос хамтран зохион байгуулдаг эрдэм шинжилгээний уламжлалт бага хурал “Дэлхийн хүнсний өдөр”-ийг угтан энэ оны 10 дугаар сарын 15-нд ХХААХҮЯ-ны хурлын их танхимд зохион байгуулна.
Сэтгэгдэл
Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.