Навальныйг хордсон хэмээн Германы эмнэлэг мэдэгджээ

Навальныйг хордсон хэмээн Германы эмнэлэг мэдэгджээ

Алексей Навальный хордсон болохыг үзлэгийн дүн нотолж байна гэж Германы “Шарите” эмнэлэг мэдэгджээ. Оросын сөрөг хүчний удирдагч Алексей Навальный одоогоор тус эмнэлэгт эмчилгээ хийлгэж байгаа юм.

Түүнийг “холинестеразын дарангуйлагчид” хэмээх бодисын идэвхтэй бүлгээс гаралтай бодисоор хордсон болохыг үзлэг шинжилгээний дүн нотолж байна хэмээн Германы эмч нарын албан ёсны мэдэгдэлд дурджээ.

“Бодисын найрлагыг хараахан бүрэн зөв тодорхойлоогүй байгаа учир илүү өргөн хүрээний шинжилгээг эхлүүлсэн. Навальныйгийн биеээс холинестеразын дарангуйлагч илэрсэн нь хувийн лабораторид нэг бус удаа нотлогдсон” хэмээн мэдэгдэлд мөн дурдсан байна.

Холинэстеразын дарангуйлагчид нь хүний тархин дахь мэдрэлийн эсүүд хоорондын холбоог сайжруулдаг эм юм. Зарим тохиолдолд энэ эмийг тэнэгрэл өвчний шинж тэмдэг илэрсэн хүнд эмчилгээний зорилгоор ашигладаг байна. Энэ эмийг хэрэглэх үед бөөлжих, булчингийн хямрал үүсэх, толгой өвдөх, хий юм харах зэрэг гаж нөлөө илэрч болзошгүй байдаг аж. 

Сэтгэгдэл

Хэрэглэгчээр нэвтэрч байж сэтгэгдэл нэмнэ үү! Энд дарж нэвтэрнэ үү.